Эмийн ургамлаар баяжуулсан ҮР ТАРИА БУДААНЫ ХОЛИМОГ KOKANDO KOKUMAI
5 төрлийн эмийн ургамал, амин дэмээр баялаг 15 төрлийн үр тарианы холимог бүхий будаа амтлагч
5 ТӨРЛИЙН СОНГОМОЛ ЭМИЙН УРГАМАЛ
Хармаг жимс
Хармаг жимс нь бета-каротинаар баялаг, амино хүчил болон витамин С, В1, В2, никотины хүчил агуулсан, хүний биед ашигтай, амтлаг жимс юм.
Хушны самар
Хушны самар нь уургаар баялаг ургамал бөгөөд хүнсний ислэгээс гадна олейны болон линолейны гэх мэт ханаагүй тосны хүчил ихээр агуулагдаг. Иймээс хушны самар нь будааг тэжээллэг болгоод зогсохгүй зажлууртай, анхилуун үнэр, амттай болгодог.
Xүн орхоодой
Xүн орхоодой нь сапонин глюкозид ихээр агуулдаг бөгөөд бодисын солилцоог сайжруулах, тэнхээ оруулах үйлчилгээтэй. Үүнээс гадна хүн орхоодой нь олон төрлийн витамин болон эрдэс бодис, амино хүчлээр баялаг ургамал юм.
Цагаан гаа
Цагаан гаа нь цусны эргэлтийг сайжруулан биеийг дулаацуулдаг. Мөн хоолны дуршлыг нэмэгдүүлж, хоолны амтыг сайжруулдаг.
Арвай
Арвай нь хүний биед хэрэгцээтэй амин хүчлүүдийг зөв харьцаатайгаар агуулдаг бөгөөд бодисын солилцоог сайжруулдаг. Мөн будаанаас 2 дахин их витамин В2 болон витамин В1, кальци, төмөр, хүнсний ислэг гэх мэтийг ихээр агуулдаг тул будааны шим тэжээлийг нэмэгдүүлж өгдөг.
+
15 ТӨРЛИЙН СОНГОМОЛ ҮР ТАРИА
- Xөх тариа
- Xавтгай арвай
- Mочи арвай
- Xөх арвай
- Xар будаа
- Шар буурцаг
- Xар гүнжидийн үр
- Шар будаа
- Setaria italica
- Мочи будаа
- Ногоон будаа
- Улаан будаа
- Indian millet
- Соёолсон арвай
- Усан хоног будаа
ЭНГИЙН БУДААГ ИЛҮҮ ТЭЖЭЭЛЛЭГ, ИЛҮҮ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ БОЛГОНО
Та энэхүү будааны холимогийг энгийн цагаан будаан дээрээ нэмж хэрэглэх ба 15 төрлийн үр тариа, 5 төрлийн эмийн ургамалаар будаагаа баяжуулсанаар илүү амттай, илүү тэжээллэг, илүү эрүүл мэндэд тустай болох болно.
ТЭЖЭЭЛЛЭГ, АМТТАЙ ТУЛ БАЙНГА ИДСЭН Ч ЗАЛХАХГҮЙ
Гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө олон төрлийн шинэ хүнсний бүтээгдэхүүнийг туршиж үзсэн ч амжилт олоогүй хүн цөөн биш болов уу. Хэдийгээр хүний биед сайн ч гэсэн амттай биш бол тогтмол хэрэглэж чаддаггүй. Энэхүү будааны холимог нь эдгээр хүндрэлийг нэг дор шийдэх боломжтой бөгөөд танай гэр бүлийн гишүүд шим тэжээлээр баялаг, амттай, сайхан үнэртэй, өнгөлөг хоолонд дуртай болох нь гарцаагүй.
ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР, ХАМТАД НЬ АГШААХАД Л АМТАТ БУДАА БЭЛЭН БОЛНО
Та цагаан будаагаа угааж цэвэрлэн усыг нь тааруулаад, 1 уут будааны холимогийг хийж 30 мл ус нэмж агшаахад л болно. Өдөр бүр гэр бүлийнхэндээ хялбархан аргаар амттай, тэжээллэг хоол бэлдэж өгч чадахаар боллоо.
Кокандо компанийн оригинал брэнд-будааны холимогийн гол онцлог нь эмийн ургамлуудын агууламж юм. Цагаан гааны үнэр сэнгэнэсэн, тэжээллэг, өег, амтлаг энэхүү үр тарианы холимогийг хоол хүнсэндээ заавал хэрэглээд үзээрэй.
ШИМ ТЭЖЭЭЛИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА
15 төрлийн шимт үр тариа+5 төрлийн эмийн ургамал
(20 г x 6 уут)
Тэжээллэг чанар | (20 г-д агуулагдах) |
Энерги | 69.8 ккал |
Уураг | 1.84 г |
Өөх тос | 0.98 г |
Нүүрс ус | 12.6 г |
Хүнсний ислэг | 1.56 г |
Натри | 5 мг |
Кальци | 9.2 мг |
Төмөр | 0.52 мг |
Магни | 18 мг |
Витамин В1 | 0.05 мг |