Эрүүл мэнд гоо сайхны ундаа KOKANDO COLLAGEN EX DRINK

7,500₮

Япон улсын хамгийн эртний томоохон эмийн компаниудын нэг болох КОКАНДО компанийн бүтээгдэхүүн KOKANDO COLLAGEN DRINK арьсны гоо үзэсгэлэнг байнга хадгалах коллаген ихээр агуулсан гоо сайханы ундаа юм.

ТАНИЛЦУУЛГА

Энэхүү ундааны найрлага дахь коллаген пептид нь молекул жин багатай тул гэдэсний ханаар чөлөөтэй шимэгдэж цусаар дамжин арьс, үс, мөгөөрс, ясны эд эсэд очиж үйлчилдэг онцлогтой.

Коллаген пептид нь арьс, яс мөгөөрсөн дэх коллагений эдийн ширхэгүүд болон фибробласт эсүүдийн нягтралыг ихэсгэж, улмаар коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж, арьсыг уян зөөлөн, толигор болгож, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг.

НАЙРЛАГА

 

Тэжээллэг чанар (50 мл -т агуулагдах) 
Илчлэг 40 ккал
Уураг 4.3 г
Өөх тос 0 г
Нүүрс ус 5.6 г
Натри 10.9 мг

ҮЙЛЧИЛГЭЭ

  • Арьсыг чийгшүүлж, арьсны толигор, уян хатан байдлыг сэргээнэ.
  • Арьсыг чангалж, сэвх нөсөө толбо үүсэхээс хамгаална.
  • Даралт ихсэх, артерийн судасны хатуурлаас сэргийлнэ.
  • Үс намирсан зөөлөн ургахад нөлөөлнө.
  • Хумсыг бэхжүүлж, өнгөлөг толигор, бат бэх ургахад нөлөөлнө.
  • Яс сийрэгжихээс сэргийлнэ.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хадгалах нөхцөл: Нарны гэрэл шууд тусaхааргүй, хэт чийгшилгүй, тасалгааны  хэмд үйлдвэрлэснээс хойш 18 сар хадгална.                     

Хэрэглэх заавар: Өдөрт нэг шил (50 мл)-ийг бага зэрэг сэгсэрсний дараа ууж хэрэглэнэ.

Анхааруулга:

  • Зарим түүхий эд нь сам хорхой, шош, гахайн мах, желатины гаралтай тул эдгээрээс харшламтгай хүмүүс анхаарна уу. 
  • Задалснаас хойш шууд ууж хэрэглэнэ үү.