Кокандо компанийн товч танилцуулга
1876 оны 9 сарын 22-ны өдөр байгуулагдсан, 140 гаруй жилийн түүхтэй Япон улсын ууган эмийн компаниудын нэг бөгөөд эдүгээ oрчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан олон улсын стандартад нийцсэн эм болон биологийн идэвхит бүтээгдэхүүнийг шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд суурилан үйлдвэрлэж, хэрэглэгч бүрийн сэтгэлд хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэн, Японы хүн амын эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулагч шилдэг байгууллага болон өсөн дэвжиж чадсан компани юм.
Ерөнхийлөгч: |
Шиои Ясүхико (Shioi Yasuhiko) |
Байгуулагдсан огноо: |
1876 оны 9 сарын 22-ны өдөр ( Мэижи 9 он) |
Нийт ажилчид: |
700 ажилтан (группын нийт ажилчид |
Хүргэлт худалдааны борлуулагчид: |
3000 ажилтан |
Үйл ажиллагааны чиглэл: |
|
Онцлох үйлчилгээ
Япон улсын Тояама аймагт анх 300 гаруй жилийн өмнөөс үүссэн гэгдэх "Okigusuri" буюу эхлээд айл гэрээр анхан шатны хэрэглээний эм, витамин бүхий эмийн санг тавьж, хэрэглэсэн эмийн төлбөрийг төлөх
"Эхлээд хэрэглэ, дараа нь төл"
системийг олон жилийн турш амжилттай хэрэгжүүлж 5 сая гаруй хэрэглэгчтэй болж чадсан бөгөөд цаашид энэ үйлчилгээг орчин үеийн нөхцөлд тохируулан дотооддоо төдийгүй хилийн чанадад нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Чанарын баталгаажилт
- 1996 он - үйлдвэрийн GMP (Good Manufacturing Practice)
- 2006 он - ISO9001-2000 олон улсын стандартын гэрчилгээ
- 2015 он - ISO9001-2008 олон улсын стандартын гэрчилгээ
- 2016 он - ISO9001-2016 олон улсын стандартын гэрчилгээ
ГАДААД САЛБАР КОМПАНИУД
Тайвань, Хон Конг, Тайланд, Солонгос, Малайз зэрэг улсуудад өөрийн салбараа нээж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
ҮЙЛДВЭРҮҮД
TӨВ ҮЙЛДВЭР
Байршил: Тояама аймаг, Тояама хот, Үмэзава 2-9-1
Байгуулaгдсан он: 1996 (шинээр GMP үйлдвэр болгон өргөжүүлсэн)
Хүчин чадал: Жилд 3 сая шахмал эм
НАМЭРИКАВA ҮЙЛДВЭР
Байршил: Тояама аймаг, Намэрикава хот, Кобаяаши 250-1
Байгуулaгдсан он: 2003
Хүчин чадал: (3 шугам):
100 шил/минут (20, 30, 45, 50 мл-ийн шингэн)
600 шил/минут (30, 45, 50 мл-ийн шингэн)
800 шил/минут (100 мл-ийн шингэн)
КҮРЭХA ҮЙЛДВЭР
Байршил: Тояама аймаг, Тояама хот, Икэда 1602-1
Байгуулaгдсан он: 2010
Хүчин чадал: Жилд 2 тэрбум шахмал эм, 800 тонн үрлэн эм