Укон гэж юу вэ?
Олон Улсын нэршил: Curcuma Longa
Япон нэршил: Ukon
Монгол нэршил: Шар гаа
Укон нь шар гааны төрлийн ургамал бөгөөд, уконы үндсийг Азийн улс орнуудад хоол хүнсэнд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн түүхтэй. Уконы үндсэнд куркумин хэмээх элэгний үйл ажиллагааг дэмждэг бодис болон хүнсний эслэг их хэмжээгээр агуулагддаг.
Укон нь дэлхий даяар нийт 50 гаруй төрөл зүйл байдгаас
- Ягаан цэцэгт Укон ( Curcuma aromatic Salish. )
- Цагаан цэцэгт Укон ( Curcuma longa L. )
- Нил ягаан өнгийн Укон ( Curcuma zedoaria Roscoe)
Укон нь элэгний эд эсийг гэмтэлээс сэргийлэх, элэгний хоргүйжүүлэх үйлчилгээг сайжруулах, хөгшрөлтийг удаашруулах, өөх тосны задралыг нэмэгдүүлэх, өтгөн хаталтаас сэргийлэх, цусан дахь сахарын хэмжээг зохицуулах, бие дэх хүнд металлыг гадагшлуулах, арьс цайруулах гэх мэт хүний эрүүл мэндэд тустай олон үйлчилгээтэй юм.