Коллаген гэж юу вэ?
Коллаген гэж юу вэ?
- Коллаген бол уургийн нэг төрөл юм.
- Хүний биеийн уургийн 30 орчим хувийг коллаген эзэлдэг.
- Биед байх коллагены 40 орчим хувь нь арьсанд. 20 хувь нь яс болон мөгөөрсөнд, үлдсэн хувь нь судас, дотор эрхтэн гэх мэт биеийн бүх хэсэгт тархан оршиж, эрүүл биеийг цогцлоон бүтээх үүргийг гүйцэтгэж байдаг.
- 20-иод насанд коллагены хэмжээ хамгийн их байх боловч 60 нас хүрэхэд коллагены хэмжээ 75 орчим хувиар багассан байдаг.
Коллагены үүрэг, ач тус
- Коллаген нь арьсыг толигор, уян хатан, өнгөлөг байлгаж, арьсны чийглэг эрүүл байдлыг хадгалах үүргийг гүйцэтгэдэг.
- Коллаген нь ясыг хэврэгшиж, хугарaхаас хамгаалж, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ.
- Судасны хөгшрөлт, артерийн судасны хатуурал, даралт ихсэхээс сэргийлнэ.
- Үе мөчний залуу байдлыг хадгалж, ясны зөөлөн эд үрэгдэж элэгдэхийг багасгадаг.
- Үс, хумсыг бэхжүүлэн, хугарч гэмтэхийг багасган эрүүл ургалтыг дэмжинэ.
Коллагены хэмжээ буурснаар юу болох вэ?
Коллаген нь хэдийгээр хүний биед үйлдвэрлэгддэг хэдий ч коллагены хэмжээ хамгийн их байх 20 иод наснаас хойш нас ахих тусам бага багаар буурсаар 60 нас гэхэд нийт коллагеныхаа 75 орчим хувийг алдсан байдаг. Үүгээр ч зогсохгүй нас ахих тусам коллагены чанар нь хүртэл мууддаг байна. Тэгвэл коллагены хэмжээ буурснаар бидний биед ямар сөрөг нөлөө гарах вэ?
- Арьсны уян хатан, өнгөлөг байдал алдагдан, суларч унжин, үрчлээ үүсч эхэлдэг.
- Яс хугарамтгай болох, үе мөч зовиурлан өвдөж архагшдаг.
- Өндөр настнуудад ихэвчлэн тохиолддог ясны сийрэгжилт өвчин нь дан ганц кальци дутагдсанаар үүсэхгүй. Нас ахих тусам багасдаг коллагены бууралт нь үүний нэг шалтгаан нь юм.
Жилээс жилд багассаар байгаа коллагеныг хэрхэн нөхөх вэ?
Хэдийгээр нас нэмэгдэхийн хирээр бидний бие коллагенаа алдсаар байдаг ч алдагдсан коллагенаа хоол хүнс болон биологийн идэвхт бүтээгдхүүний тусламжтайгаар нөхөж авч чадна. Коллаген ихээр агуулдаг хүнс:
Үхрийн шөрмөс могой загас
Тахианы далавч хясаа
гахайн мах, шийр сам хорхой
загасны сэрвээ салмон загас
Хоол хүнсээр нөхөж авч чадаагүй коллагеныг бага молекул жин бүхий “коллаген пептид”-ийн найрлагатай биологийн идэвхт бүтээгдэхүүнээр нөхөж авбал илүү үр дүнтэй байдаг гэж үздэг.
Ямар хэлбэрээр коллагеныг уувал үр дүнтэй вэ?
Коллагены онцлог нь усанд муу уусдаг, молекулын хэмжээ том байдаг учраас боловсорч шимэгдэхдээ удаан байдаг онцлогтой. Коллагены шимэгдэлтийг сайжруулахын тулд дараах байдлаар задалж боловсруулалт хийдэг.
Желатин
Шимэгдэлт удаантай коллагены шимэгдэлтийг сайжруулахын тулд устай хамт халаан гаргаж авч боловсруулсаныг желатин гэнэ.
Коллаген пептид
Желатины шимэгдэлтийг илүү сайжруулахын тулд ферментээр задлан, молекулын жинг илүү багасгасныг коллаген пептид гэнэ. Коллаген пептид нь усанд уусамтгай, шимэгдэлт сайтай байдаг давуу талтай учраас коллаген пептид агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.
Коллаген+Витaман С= Хүчирхэг коллаген
Та нэгэнт коллаген пептид агуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн бол витамин С ч орхилгүй хамт хэрэглээрэй. Учир нь коллаген нь гурван поли пептидийн гинж нийлсэнээр үүсэх мушгиа хэлбэрийн урт нарийн молекулийн бүтэцтэй ба витамин С нь тус мушгиа бүтцийг хүчтэй болгох үүргийг гүйцэтгэж байдаг гэнэ.
Хэрэв витамин С дутагдалтай нөхцөлд коллаген үйлдвэрлэгдвэл, тун хэврэг мушгиа бүтэцтэй коллаген үйлдвэрлэгддэг байна. Тиймээс та биедээ хүчирхэг коллаген үйлдвэрлэхийг хүсч байгаа бол коллагентай хамт витамин С ч мөн адил хэрэглэх нь чухал юм шүү.