Та үүнийг мэдэх үү?

Та үүнийг мэдэх үү?

Тэмээн хяруулын тос нь хүний тосны булчирхайнаас ялгардаг тостой ижил төстэй бүтэцтэй бөгөөд, хүний биед зайлшгүй шаардлагатай омега 3,6,9 тосны хүчил, палмитины хүчил ихээр агуулдаг, арьсыг маш сайн  чийгшүүлж, тэжээл өгөх, анагаах үйлчилгээтэй гэнэ.

ТЭМЭЭН ХЯРУУЛЫН ТУХАЙ 

Тэмээн хяруул голдуу Африк тивээр нутагладаг,  нисдэггүй хамгийн том шувуу юм. Эрэгчин тэмээн хяруул 2.8м-ээс дээш өндөртэй, 150 кг орчим жинтэй байдаг байна. Тэмээн хяруул маш хурдан бөгөөд 65-97км/ц хүртэл хурдлах чадвартай, дунджаар 50-60 жил насалдаг.

Эмэгчин тэмээн хяруул эрэгчин тэмээн хяруулаас бага зэрэг жижиг биетэй бөгөөд жилд 40-өөс дээш өндөг гаргадаг. Тэмээн хяруулын өндөг дэлхийн хамгийн том өндөгт тооцогддог ба 15-20 см урттай, 1.4-1.7 кг жинтэй, насанд хүрсэн хүн дээр нь зогсоход хагарахгүй бат бөх хальстай байдаг байна. Мөн сүүлийн жилүүдэд тэмээн хяруулын өндөгнөөс гаргаж авсан эсрэг бие анагаахын  салбарынхны  анхаарлыг татаад байгаа аж.

Тэмээн хяруулын тос:

Тэмээн хяруулын тос нь хүний тосны булчирхайнаас ялгардаг тостой ижил төстэй бүтэцтэй бөгөөд, хүний биед зайлшгүй шаардлагатай омега 3,6,9 тосны хүчил, палмитины хүчил ихээр агуулдаг, арьсыг маш сайн  чийгшүүлж, тэжээл өгөх, анагаах үйлчилгээтэй гэнэ.

Тэмээн хяруулын мах:
Тэмээн хяруулын мах нь шүүслэг зөөлөн, үхэр тахиа, гахайн махтай харьцуулахад илчлэг, өөх тос, хoлeстeрoл  багатай, төмрийн агууламж өндөр гэдэг нь судалгаагаар батлагдсан байна.

Тэмээн хяруулын арьс:
Тэмээн хяруулын боловсруулсан арьс нь зөөлөн, удаан эдэлгээтэй бөгөөд цүнх, түрийвч, арьсан бүс гэх мэт тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн хийдэг. Мөн хөл хэсгийн арьс нь матар могойн арьстай төстэй байдаг байна.

Тэмээн хяруулыг гаршуулан үржүүлж, мэргэжлийн ферм байгуулан тэмээн хяруулын мах, арьсан эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Япон улсын МИСАТО тэмээн хяруулын ферм-ийн тухай дэлгэрэнгүйг эндээс.