Танилцуулга

КОМПАНИЙН ТУХАЙ

Japan Medical LLC эм ханган нийлүүлэх байгууллага нь 2014 оны 5 сард байгуулагдсан. Манай компани Япон улсад үйлдвэрлэсэн, стандарт, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл болон хүнс, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг импортлон ханган нийлүүлж, хүн амын дунд эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг бий болгохыг зорин ажиллаж байна.

Бид 2016 оноос Япон улсын ууган эм үйлдвэрлэгч компаниудын нэг болох 142 жилийн түүхтэй КОКАНДО компанийн бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр худалдаалж  байна.

БИДНИЙ УРИА: “ЭРҮҮЛ НИЙГЭМ ГЭГЭЭЛЭГ ИРЭЭДҮЙ”

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

  • Гадаад худалдаа
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх

БИДНИЙ ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС

  • Хэрэглэгчиддээ: Чин сэтгэлийн, шинэлэг, мэргэжлийн үйлчилгээ, харилцан хүндлэл, нийгмийн хариуцлага
  • Ажилтанууддаа: Хамтын хөгжил, харилцан итгэлцэл, байнгын дэвшил, нэгэн зорилго
  • Хамтрагч байгууллагууддаа: Харилцан итгэлцэл, харилцааны соёл, өндөр хариуцлага, цогц хамтын ажиллагаа

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА:

  • Hayashiya Concrete Industry Co.Ltd
  • Kokando Co.Ltd
  • Misato Ostrich Farm
  • Northern Corporation Co. Ltd
  • MONI Co.Ltd

 

 

  • Clients
  • Clients
  • Clients
  • Clients